Монгол Улсын үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн улсын баяр наадамд хурд хүчийг уралдуулж, наадамчин олноо баясгах бөхчүүдийг өнөөдрөөс бүртгэж эхэллээ. Баяр наадмыг зохион байгуулах дүрмийн дагуу “Практикал” даатгалд даатгуулсан, 18-аас дээш насны хүчит бөхчүүдийг бүртгэх ажээ. Бөхчүүд бүртгүүлэхдээ хоёр хувь цээж зураг, цолны үнэмлэхээ авчирч, өөрийн биеэр бүртгүүлэх ёстой гэнэ. Энэ жилийн хувьд 512 бөх барилдах бөгөөд бүртгэл маргаашийг дуустал үргэлжилнэ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )