Хамгийн дээд зэрэглэлийн цанын баазууд

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 10

“Times” сонин болон Hostelbookers.com сайт хамтран өнөөдөр үйл ажиллагаагаа хамгийн идэвхтэй явуулж буй дэлхийн хамгийн шилдэг зочид буудлыг нэрлэжээ. Гэхдээ энэ удаад тэд өвлийн спорт сонирхогчдын таашаадгийг сонгожээ. Харин судалгааны багийнхан өнөөгийн үүсээд байгаа эдийн засгийн хямралын үеийг харгалзан үзэж рейтингийг жагсаахдаа нэг шөнө хоноглоход 8-48 фунт төлдөг зочид буудлуудыг сонгосон байх юм. Энэ нь хэмнэлттэй талдаа гэсэн үг л дээ. Харин үнэтэй тансгуудыг тэд нэрлэхээ энэ удаад татгалзжээ. Санал асуулгыг бүтэн сарын хугацаанд бүхий л цанын бааз, тэнд амрагчдын дунд явуулж үр дүнг нь гаргахад:

 

01.Cube Saүognin. Савоньин. Щвейцари

Энэ зочид буудал нь өөрийнхөө дизайнаар нэрлэгдсэн. Долоон метр өндөртэй куб маягийн стиль түүнээс мэдрэгдэнэ. Хөнгөлөлтийн тухайд гэвэл бүтэн өдрийн турш бааранд ундаа шүүс үнэгүй тэгээд бас үзэсгэлэнт байгалийн сайхныг цонхоороо байнга харахад мөнгө “төлөхгүй” ажээ. Судалгааны рейтингэд 95%-ийн өндөр санал авчээ. Хамгийн ойрхон нисэх онгоцны буудал: Цюрих, Милан. Хоногийн ханш: 30-36 фунт

 

02. Euro Youth Hotel, Бад Гастайн. Австри

1-5 хүн амарч болох 59 өрөөтэй. Энд амрахаар ирэгсдэд үнэгүй ашиглах, спа үйлчилгээ, чаргаар гулгах, парапланаар нисэх зэрэг үйлчилгээ үнэгүй ажээ. Мөн өндөр сарьдаг оргил бүхий үзэсгэлэнт байгалиар дураараа зугаалан, эрүүл агаар амьсгалахыг тэнд “үнэгүй зөвшөөрдөг” гэнэ. Санал асуулгад 94.3%-ийн саналтайгаар хоёрт бичигджээ. Хамгийн ойрхон нисэх буудал: Зальцбург, Клагенфурт, Инсбург. Үнэ нь: энгийн өрөө хоногийн 14 фунт бол тусгай өрөөнд 17 фунт төлөөд тухтай гэгч нь амарч болох юм байна.

 

03. Хостел Good Bye Lenin. Закопане. Польш

Энэ нь Татрын нурууны хормойд орших, эргэн тойрон модоор хүрээлэгдсэн эртний түүхтэй амралтын газар. Гаднаас нь харахад эртний хуучин байшингууд мэт харагдах ч үйлчилгээ болон интерьер нь жинхэнэ модерн гэхэд болно. Үнэхээр хамгийн үйлчилгээ сайтай, тохилог зочид буудлын нэг. Зарим өрөөнүүдийг гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр тохижуулжээ. Тэр ч утгаараа 93.4%-ийн санал авчээ. Ойрхон бууж болох нисэх буудал: Краков. Ханш: энгийн өрөө найман фунт. Люкс нь хоногийн 14 фунт.

 

04. The Aparthotel Gцtzens. Инсбрук. Тироль. Австри

Aparthotel Gцtzens зочид буудал нь Инсбрукаас өмнө зүгт найман км-т оршдог. Тэндхийн баарны төгс үйлчилгээ нь орон нутгийнхан болон жуулчдад ч алдартай. Зөвхөн бааранд үйлчлүүлж, өөрийгөө хаан мэтээр төсөөлөх гэж ийшээ ирэх хүн ч олон байдаг гэнэ.

93.1%-ийн санал нь тэдний хувьд чамлалттай ч байж магад. Энгийн өрөө гэж байхгүй бөгөөд тусгай өрөөнд хоногт 35 фунт төлөөд өглөөний цайгаа үнэгүй уух ажээ.

 

05. Fireside Inn. Брекенриж. Колорадо. АНУ

Хэдийгээр багахан хэмжээний, гэр бүлийн ч гэлээ Fireside Inn зочид буудал нь тухтай амьдрах орчинг бүрдүүлж, дээрээс нь дээд зэргийн хостел үйлчилгээг үзүүлж чаддаг. Энд интернет үнэгүй “ухаж”, халуун душ, саунд хүссэн цагтаа ороход мөнгө төлөхгүй. Гэрийн эзэд нь үнэхээр сайхан зантай. Бараг таныг үнэтэй хивсэн дээр нь юм асгахад тэд инээгээд л зогсож байж чадна. Шил шаазан хагалчихлаа гэж огт бүү санаа зовоорой гэсэн бичиг орох хаалган дээр байдаг.

Ингээд гэр бүлийн хостелд амрагч, аялагчид 92.3%-ийн саналаа дуу нэгтэй өгчээ. Денверийн онгоцны буудлаас ийшээ ирэх хамгийн дөт зам. Өрөө болгон нь хоногийн 20 фунт гэнэ.

 

06. Hotel Moraүsko Үillage. Банско. Болгари

Цанын спорт сонирхогчид яг таарах газар бол Moraүsko зочид буудлыг түшиглэсэн цанын бааз билээ. Мөн энд ирэгсэд жинхэнэ Болгари үндэсний хоолны амтыг энд мэдэрнэ. Тансаг амттай хоолоороо амрагч, аялагчдыг татдаг Moraүsko-д 92%-ийн санал иржээ. Нийслэл Софид л хамгийн ойрхон нисэх буудал байгаа шүү. Тусгай өрөө нь гэхэд хоногт 12 фунт гэхээр гайгүй л байгаа биз дээ.

 

07. Shimaya Ryokan. Нагано. Япон

Наран улсын хамгийн сайхан амралтын газарт ирсэн хэн ч гэсэн байгалийн сайхнаар хийх аялалд үнэгүй оролцож, цасны сармагчинтай “найз” болохын зэрэгцээ халуун рашаанд өдөржин суусан ч болно. Таниас мөнгө нэхэхгүй ээ. Япон хоол, япон үндэсний хувцас, япон үйлчилгээ, япон массаж, японы үзэсгэлэнт өвөл…бүгдийг энд л харж болно доо. Синсу Мацумотод онгоцоор газардаж болох бол Нагойа, Осака, Токиогоос хурдан галт тэргээр “нисээд л “ирнэ. Люкс өрөө 35 фунт.

 

08. Backpackers Үilla Sonnenhof. Интерлакен. Щвейцари

Маш цэвэрхэн, ямар ч хуучны гэх зүйлгүй төгс орчин үеийн зочид буудал. Үйлчилгээ нь ч, тохижолт нь ч, хоол нь ч тэр… XXI зууных. Авсан санал нь 89.6%-тай. Зургаан ортой өрөө 20 фунт бол ганц хүнийх нь 28 фунт. Хамгийн ойрхон Цюрихт нисэх буудал байна.

 

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top