Үндэсний их баяр цэнгэл наадам Хүй Долоон худагт эхэлж хурдан хязаалан насны морьд гарааны зүгт гарахад бэлэн болжээ. Энэ жил нутаг нутагт бороо хур элбэг тэгш сайхан зун болж байгаа учраас нас тус бүр олон тооны хурдан хүлгүүд ирсэн харагдсан.
Энэ жилийн хурдан хязаалангийн бүртгэлд нийт 317 шандаст хурдан хязаалан бүртгүүлжээ. Хурдан хязаалангийн уралдаан хөтөлбөр ёсоор өглөө 8.00 цагт эхлэх байсан хэдий ч уяачид оройтож морьдоо бүртгүүлсэн учраас хязаалангийн уралдаан товолсон цагаасаа хоцорсон юм. Манай сайтын сурвалжлах баг Хүй долоон худагаас шуурхай сурвалжлах болно.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )