Сэтгүүлч Л.Баатархүү дэд мастерын болзол хангажээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 10

Налайх дүүрэг үүсгэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойд зориулсан наадмын Урианхай сурын харваа өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө. Энэхүү сурын харваанд Улс төрийн тойм сонины сэтгүүлч Л.Баатархүү сурын спортын дэд мастерын болзол хангажээ. Уг харваанд 150 орчим эрэгтэй харваач цэц мэргэнээ сорьсон бөгөөд улсын мэргэн М.Батгэрэл тэргүүн байр эзэлж, дэд байранд улсын мэргэн О.Мягмар шалгарчээ. Улсын мэргэн М.Батгэрэл,О.Мягмар нар 30 сумаас тус бүр 28 оноод тэнцэж улсын шинэ амжилт тогтоосон бөгөөд товх харваж М.Батгэрэл тэргүүлжээ. Харин сэтгүүлч Л.Баатархүү 30 сум тавьснаас 20 оносон байна.   

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top