Их Монгол улс байгуулагдсаны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын үндэсний сур харвааны нээлт боллоо. Сур харваанд 350 гаруй харваач цэц мэргэнээ сорьж байгаагаас 30 гаруй нь спортын мастер байна. Энэ жилийн сур харваанд хамгийн ахмад харваач 89 настай бол хамгийн бяцхан харваач 6 настай. Өнгөрсөн бямба гаригт урианхай сураар эхэлсэн бол өнөөдөр үндэсний сураар үргэлжилж байна. Нээлтийн үеэр урианхай, буриад сур харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардууллаа. Үндэсний сурын ерөнхий шүүгчээр МҮСХ-ны ерөнхийлөгч, доктор профессор С.Батхуяг, самбарын шүүгчээр н.Энхбат, Ц.Туваанжав нар ажиллаж байгаа юм.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )