Шагайн харвааны хагас шигшээ үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 11

Үндэсний спортын 4 дэх спорт болон улсын их баяр наадмын төсөв, хөтөлбөрт багтдаг спорт нь шагай харваа юм. Энэ жилийн шагай харваанд Улаанбаатар болон 14 аймгийн 41 багийн 350 гаруй харваач цэц мэргэнээ сорьж байна. Эдгээрийн 80 гаруй нь  үлэмж, дархан, гарамгай, харьшгүй болон улсын мэргэдүүд байгаа юм. Өнгөрсөн жилийн харваатай харьцуулахад залуу харваачид нэмэгджээ. Хамгийн залуу харваач 17 настай бол ахмад нь 76 настай юм. Одоогоор шигшээ, хагас шигшээгийн 15 баг хоорондоо 3 зоо болж цэц мэргэнээ сорьж байна. Энэ гурван зооноос тус бүр 2 баг шалгарч зургаан баг маргааш шигшээ тоглолтод тоглоно. Тун удахгүй шагайн харвааны нээлт эхлэх гэж байна.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top