Лондонгийн олимпт оролцох Монголын баг тамирчдын түрүүч өнгөрсөн долоо хоногт Лондонг зорьсон билээ. Өнөөдөр Гавьяат дасгалжуулагч Л.Ундралбатаар ахлуулсан Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Н.Баяраа нарын буудлагын багийнхан хилийн дээс алхаж байна. Буудлагын тэмцээн Долдугаар сарын 28-нд болно. Тэмцээнээс 10-аад хоногийн өмнө ийнхүү олимпын нийслэлийг зорих нь манай баг тамирчдад тухайн газар орны цаг агаарт дасан зохицож, цагийн зөрүүгээ арилгахад ихээхэн тустай юм.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )