Төрийн гурван өндөрлөг сур болон шагайн асарт зочлов

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 11

Их Монгол улс байгуулагдсаны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн их баяр наадам нар хур тэгширсэн сайхан өдөр тохиож байна. Их баяр наадмын нээлтийн дараа уламжлал ёсоор төрийн гурван өндөрлөг гэргий нарын хамт сур болон шагайн асарт саатаж харваачдад мэргэн байхын ерөөл дэвшүүлэв.

Эхлээд сурын талбайд зочилсон бөгөөд сүрт сур харвааны үзүүлэх тоглолт үзэж сонирхсон юм. Үүний дараа шагайн асарт зочилж, ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ерөнхий сайд С.Батболд нар шагай харвасан. Ерөний сайд С.Батболд 4 шагай тавьсанаас 3 онов.

Х.Заяа, Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top