Гарамгай мэргэн А.Цэвээн: 40 гаруй жил харваж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 11

Энэ жилийн сур харвааны хамгийн ахмад нь МУ-ын гавьяат тамирчин, гарамгай мэргэн А.Цэвээн юм. Тэрээр энэ жил харваа бүхний эхэнд сум тавьж байлаа. 40 гаруй жил тасралтгүй харваж улсын наадамд дөрвөн удаа түрүүлж, найман удаа дэд байрт шалгарч байжээ. Ингээд түүний баяр наадмын сэтгэгдлийг хүргэе.

-Ахмад харваачийн хувьд энэ жилийн наадмын өнгийг хэрхэн харж байна вэ? Урьд жилүүдийн наадмуудаас юугаараа онцлог болж байна вэ?

-Энэ жилийн наадам сайхан болж байна. Залуу харваачид их олон харваж байгаа. Урьд бол 100-200 харваач харвадаг байлаа. Одоо 300 гаруй харваач цэц мэргэнээ сорьж байна. Тэгэхээр харваачид их олон болсон байна. Сурын харвааг сонирхогчид ч их болжээ. Сайхан наадам болж байна даа.

-Харваачдын маань бай шагналыг төр засгийн зүгээс нилээдгүй өндөр болгож нэмсэн байна. Энэ тал дээр та юу гэж бодож байна вэ?

-Харваачдын дүн гарч байж шагнал ярих байх даа.

-Халх сурын харвааны онцлогийг хэлж өгөхгүй юу?  

-Сурын харвааны дүрмийг яривал их юм болно л доо. Сурын харвааны дүрэм их нарийн. Харвааны дүрмийг нарийн чанд сахихгүй бол хамаагүй болохгүй юм байгаа юм.

-Та хэд дэх жилдээ харваж байна вэ? Сур харваа хүнд ямар хүмүүжлийг өгдөг юм бэ?

-Би 40 гаруй жил сур харваж байна. Биеийн эрүүл мэндэд маш сайн. Хөдөлгөөн хийдэг болохоор бие бялдарт сайн шүү дээ.

Х.Заяа, Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top