Гурвын даваа дуусаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 12

Тулгар төр байгуулагдсаны 2221 жил, Их Монгол улсын 806 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 101 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваа дөнгөж сая дууслаа. Даян аварга Г.Өсөхбаяр, аварга О.Балжинням нар хүчит бөхийн зүүн, баруун жигүүрийг магнайлан барилдаж эхэлснээр гурвын давааг эхлүүлсэн. 128 хүчит бөх зодоглосон гурвын давааны сүүлийг Улсын арслан Амарзаяа мушгисан юм. Одоогоор  дөрвийн даваа эхлээгүй байна.  Өөрөөр хэлбэл бөхчүүд амаа авч хараахан дуусаагүй ажээ.  

Д.Төгс

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top