Их Монгол улс байгуулагдсаны 806 жил, Ардын хувьсгалын түүхт 91 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн дөрвийн даваанд хүчит 64 бөх ид хаваа гайхуулан барилдаж байна. Оноолт ёсоор дөрвийн давааны сүүлийн дөрвөн бөхөд Улсын харцага Содномдорж, Улсын начин Батмөнх Улсын начин Батзаяа, Улсын идэр начин Уламбаяр нар тунаж, барилдаан удааширсан ч барьц сонгуулан барилдууллаа. Хүч бяр тэнцүүхэн, уран мэхийг уралдуулан барилдаж буй хүчит бөхийн дөрвийн даваанд Улсын идэр начин Уламбаяр Улсын начин Батзаяаг давж, Улсын харцага Содномдорж Улсын начин Батмөнхөөр 4 давж хүчит бөхийн дөрвийн даваа өндөрлөлөө.
А.Баярмаа
Д.Төгс
Сэтгэгдэл ( 0 )