Ардын хувьсгалын 91 жилийн ой, Их монгол Улс байгуулагдсаны 806 жилийн баяр наадмын шагай харваа өндөрлөлөө. Өнөөдөр хэсэг тус бүрээс шалгарсан нийт зургаан баг өрсөлдөж, онч мэргэнээ сорьсон бөгөөд “Оюу Толгой” ХХК, Доржсүрэн ахлагчтай баг тэргүүллээ. Хоёрдугаар байранд “Гарьд тур” ХХК, А.Шижирболд ахлагчтай баг орсон бол удаах байранд “Ю эм би” ХХК Ч.Батбаатар ахлагчтай баг орлоо. Ийнхүү энэ жилийн баяр наадмын шагайн харваа өндөрлөж яг одоо онч мэргэн багууддаа шагнал гардуулах ёслол болж байна.
Сэтгэгдэл ( 0 )