Бүрэнтөгс, Пүрэвдагва, Амартүвшин нар начны болзол хангалаа

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 12

 

Тулгар төр байгуулагдсаны 2221 жил, Их Монгол улсын 806 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 101 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа үргэлжилж байна.  Аймгийн арслан Бүрэнтөгс, аймгийн хурч арслан Пүрэвдагва, аймгийн арслан Амартүвшин  нар начны болзол хангаад байна.

Энэ жилийн наадмын түрүү болно хэмээн наадамчин олны найдлагыг хүлээгээд байсан Санжаадамба унасан нь  үзүүр түрүүний барилдааныг улам сонирхолтой болголоо.

Начин төрүүлэх тавын даваа наадамчин олноо шуугиулсаар үргэлжилж байна.

Д.Төгс

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top