Ардын хувьсгалын түүхт 91 жилийн ойн баяр наадмын цол олгох анхны даваа дууслаа. Хоёр улсын арслан цолоо дуудуулан эхэлсэн энэ даваанд таван аймгийн цолтон эр бяр, уран мэхийг уралдуулав. Д.Ганхуяг арслангийн цолыг Б.Батболд, Б.Ганбатын цолыг Д.Цогзол цоллосон бөгөөд энэ даваанд таван начин төрсөн юм. Тодруулбал
Архангай Эрдэнэмандал, Алдар спорт хороо ЗХ 150-р анги, Стройка групийн бөх аймгийн хурц арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва
Увс аймгийн Давст сумын харьяат Алдар спорт хороо ДЦС-4, ОЛИМП сургуулийн бөх аймгийн арслан Пүрэвийн Бүрэнтөгс
Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат Хилчин спорт хорооны бөх аймгийн арслан Жаргалсайханы Амартүвшин
Ховд аймгийн Чандмань сумын харьяат Нью Прогресс групийн бөх аймгийн арслан Баатархүүгийн Пүрэвсайхан
Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Үйзэнтал компаний бөх аймгийн заан Болдпүрэвийн Сугаржаргал нар тав давж начны болзол хангаад байгаа.
Тэдий цолоо ахиулах эсэх нь дараа дараагийн даваануудад мэдэгдэх юм.
Сэтгэгдэл ( 0 )