Сэтгүүлчдэд ажиллах боломж тун хомс байна

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 12

 

 Даяар Монголчуудын цахим элч Zindaa.mn  сайт Үндэсний их баяр наадмын мэдээ мэдээллийг шуурхай дамжуулж байгаа билээ. Цэнгэлдэх хүрээлэнд ажиллаж байгаа манай  сурвалжлах хэсгээс нэгэн мэдээлэл ирүүллээ. Тодруулбал наадам зохион байгуулах комиссын танил хардаг байдлаас сэтгүүлчдэд ажиллах боломж тун хомс болоод байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл наадам зохион байгуулах комисс сэтгүүлч бус, настай, бөхийн хорхойтой танилдаа сурвалжлах мандат өгсөн байна. Тэдгээр “туулайнууд” нь зураг авч байгаа зурагчинг "Бөх үзүүлэхгүй хааж зогслоо, сэтгүүлчдийг холдооч, шаагилдлаа" хэмээн загнаад зогсохгүй сүрдүүлэх тохиолдол гарч байна. Цөөн хүн  багтах сурвалжлагчдын хэсэгт сэтгүүлчдээс олон “туулай” байгаа бөгөөд  тэдгээр иргэд сэтгүүлчдийг ажлаа хийхэд төвөг удсаар байгаа гэнэ.

Сэтгүүлчдийн ажлын байранд “туулайчилж” ирсэн тэдгээр иргэдийг дараа жилийн наадам  зохион байгуулах комисс оруулахгүй байна гэдэгт найдаж байна.

А.Баярмаа

Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top