Монголын тулгар төрийн 2221 жил, Их Монгол улс байгуулагдсаны 806 жил, Тусгаар тогтнолын 101 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны есийн даваа өндөрлөлөө. Ийнхүү үзүүр түрүү бөх тодорч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж баяр наадмыг хааж, үг хэлснээр дэнж хотойтол наадах дэлхийд ганцхан Монгол наадам өндөрлөлөө.
Өнөө жилийн улсын баяр наадам нартай, хуртай, өргөн дэлгэр, өнгөтэй сайхан болж, шандаст хурдан хүлгүүд нь шижир алтан зурхайд тоосоо өргөж, сур мэргэн харваачид сумаа тавьж, наадмын зүлэг ногоон дэвжээнээ шинэ аварга, шинэ арслан мэндэлж, зон олон маань хотол олноороо өргөн дэлгэр наадлаа.
Талын Монголын дэлгэр зуны наадам сайхан боллоо.
Д.Шинээ
Сэтгэгдэл ( 0 )