Энэ жилийн сур харваанд товх харваа буюу ижил оноотой харваачид олон байлаа. Мөн харваачид нэмэгдсэнээс гадна залуу харваачид олноор цэц мэргэнээ сорьж буйг сур харвааны зохион байгуулагчид болон ахмад харваачид хэлж байв. Сур харваанд 350 гаруй харваачид найман зурхайд цэц мэргэнээ сорьсноос эрэгтэй харваад Ц.Хүдэрчулуун гарамгай мэргэн, эмэгтэй харваад Х.Оюунчимэг хошой мэргэн цол хүртэж амжилтаа ахиулсан юм.
Харваачид хоёр өдрийн турш хана харваанд 20 сум, хасаа харваанд 20 сум нийт 40 сум тавьсан юм. Хасаа харвааны дунд өргийн сүүлийн дөрвөн сум тавьснаар энэ оны шилдэг 16 харваачийг тодруулсан.
Эрэгтэй
1. Ц.Хүдэрчулуун /гарамгай мэргэн/
2. Л.Отгонбаяр /улсын мэргэн/
3. Н.Өлзийбилэг /спортын мастер/
4. О.Сүхбаатар /спортын мастер/
5. С.Өлзийсайхан /спортын мастер/
6. Ж.Мягмар /спортын дэд мастер/
7. Ч.Одонгэрэл /спортын мастер/
8. Э.Сүлдболд /улсын мэргэн/
Эмэгтэй
1. Х.Оюунчимэг /хошой мэргэн/
2. Н.Өлзийханд /спортын мастер/
3. И.Цэцэгмаа /улсын мэргэн/
4. С.Баярмаа /улсын мэргэн/
5. Ч.Гандаваа /спортын мастер/
6. О.Чинзүрх /спортын мастер/
7. Д.Эрдэнэтуяа /хошой мэргэн/
8. Д.Оюунханд /улсын мэргэн/
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )