Эрлийз морьдын дунд насны ангилалд тоосоо өргөсөн хурдан үрээнүүд хэдхэн хоромын өмнө барианд орлоо.Бүсийн наадмын нэг айргийн эзэн Говь-Алтай аймгийн харьяат Анандын Атарсайханы зээрд түрүүлж, улс бүсийн нэг түрүү хоёр айргийн эзэн Х.Бат-Эрдэнийн сартай хээр аман хүзүүдэн, айргийн гуравт Орхон аймгийн Жаргалант сумын уугуул Ц.Буянбаатарын хул, айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Ч.Бүргэдээгийн бор, айргийн тавд Дундговь аймгийн Луус сумын уугуул С.Шинэбаатарын хээр тус тус хурдаллаа.
Дашрамд дуулгахад түрүү магнай болсон зээрд үрээ, айргийн тавд орсон Ш.Шинэбаатарын хээр үрээ хоёр нэг гүүний төлүүд юм. Харин айргийн тавд хурдалсан Ш.Шинэбаатарын хээр үрээний эцэг тал нь Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат МУМУяач С.Гэсэрваанын алдарт хүрэн азрага гэнэ.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )