Олимпын шигшээ багийн хувцсыг Хятадад үйлдвэрлэсэн нь нийтийн дургүйцлийг төрүүлжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 13

Өчигдөр АНУ-д төрийн далбааны зурагтай, тамирчдын олимпод өмсөх дүрэмт хувцсыг NBC телевизээр танилцуулжээ. Үүний дараахан Вашингтонд дургүйцлийн уур амьсгал оволзож эхэлсэн байна. Тэрээр уг хувцсыг зохион бүтээгч болох Америкийн алдартай загварын ордон Ralph Lauren-ийг АНУ-ын тамирчид долдугаар сарын 27-ны өдөр Лондонгийн Олимпын нээлтийн үеэр өмсөх ёслолын хувцсыг Хятадад үйлдвэрлүүлсэн хэмээн буруутгаж байгаа аж. Энэ явдал ABC телевизийн сэтгүүлчид хувцасны шошго дээрх “Хятадад үйлдвэрлэв” гэсэн бичгийг олж харснаар шуугиан тарьж эхэлжээ.

Энэхүү явдалд АНУ-ын Конгрессийн гишүүд, төр засгийн удирдлагууд хамгийн ихээр эгдүүцсэн байна. Конгрессийн сенат дахь ардчилагчдын олонхийн лидер Гэри Рид Үндэсний олимпын хороо энэхүү үйлдэлдээ ичих ёстой, тэдгээр хувцсуудыг бүгдийг нь шатааж хаяад ахиж хийх хэрэгтэй хэмээн мэдэгджээ.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top