Энэ сарын 6-ны өдөр “Азийн хүүхдүүд” спортын V их наадам Оросын холбооны улсад нээлтээ хийсэн. Уг наадамд Монгол улсаас спортын 16 төрөлд 103 тамирчин өрсөлдөж байгаа. Тэмцээний салхийг самбо бөхийн тамирчид хагалж нэг алт, нэг мөнгө, 4 хүрэл медаль хүртээд байсан. Маргааш “Азийн хүүхдүүд” спортын их наадам хаалтаа хийх юм. Одоо жудо бөх, даам, байт харвааны тэмцээнүүд үргэлжлэн явагдаж байна. Өчигдрийн байдлаар 30 медальтай тэмцээн үргэлжилж байна.
Самбо бөх 1 алт, 1 мөнгө, 4 хүрэл
Чөлөөт бөх 2 алт, 2 мөнгө, 4 хүрэл
Шатар 1 мөнгө
Жудо бөх 1 алт, 2 хүрэл
Спортын гимнастик 1 мөнгө, 1 хүрэл
Бокс 1 мөнгө, 2 хүрэл
Ширээний теннис 3 алт, 3 хүрэл
Хөнгөн атлетик 1 хүрэл
Нийт 7 алт, 6 мөнгө, 17 хүрэл медальтайгаар 2-р байранд бичигдэж байна.
ОХУ-ын Сахагийн 1-р баг медалийн тоогоор тэргүүлж явна.
Сэтгэгдэл ( 0 )