Орчин цагийн олимпын түүхэнд “Лондон-2012” наадам сэргээшийн эсрэг хамгийн өргөн хүрээтэй арга хэмжээ авч, хэрэгжүүлсэн наадам болно гэгдээд буй. Одооноос эхлээд Пара олимпын наадам өндөрлөх хүртэл олимпын сэргээшийн лабораторид 150 эрдэмтэн, судлаач ажиллаж, олимпын нийт тамирчдын тал хувь буюу 6000 тамирчныг шинжилгээнд хамруулах юм. Мөн олимпын бүх медальтнуудаас сэргээшийн шинжилгээ авна.
Допингийн эсрэг хөтөлбөрийг эхлүүлж, Их Британийн олимпын шигшээ багийн тамирчдаас Филипс Идоу, Бет Тведдл, Дэвид Уейр, Грэхам Эдмундс, Марион Девониш нарыг шинжилгээнд хамруулахаар болжээ. Девонишийн тухайд 2004 оны Афины олимпын наадамд хөнгөн атлетикийн 4х100 метрийн буухиа төрөлд түрүүлж байсан юм.
Олимпын сэргээшийн лабораторид нийт 1000 гаруй ажилтан Олимпын турш 24 цагийн турш ажиллаж, өдөрт 400 гаруй сорилыг шинжлэх аж.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )