Их Монгол улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Дарви сумын харьяат, аймгийн арслан П.Бүрэнтөгс түрүүлж “Улсын арслан” цолны эзэн болсон билээ. Тэрээр "Увс нуур” бөхийн галд гарсан цагаасаа эхлэн бэлтгэлээ сайн базааж байсан ч наадмын өмнө мөрөө мулталж бөхийн галаасаа буусан гэдэг.
Түүний багш Г.Жамсран: “Багш аа, би аварга болно оо” гэж хэлэхэд нь “Битгий маяглаад бай” гэж хэлсэн удаатай. Саяхан Харзтай амралтын баазад очиж “гал”-аа эргэхдээ “Багшаа би аварга болно гэсэн. Болж л байгаа биз дээ” хэмээн инээж байна билээ хэмээн шавийнхаа талаар ярьжээ. Сонирхуулахад, түүний энэ жилийн барилдаанд хийж байсан гол мэхний нэг нь “тонгорох” мэх байсан бөгөөд тэрээр тус мэхэнд урьд нь хэд хэдэн удаа унаж байсан гэдэг. Тиймээс ч сүүлийн үеийн барилдаанууд дээрээ тонгорох мэхийг илүүтэй хийж гаршиж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )