Залуусын хобби өргөжиж “Монгол Sneaker толгойтнууд” пүүз сонирхогчдын клуб байгуулагджээ. Уг клубээс цугларалт зохион байгуулж нэгэн өдрийг өөрсдийн сонирхол хоббины дагуу чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлсэн байна. Цугларалтад 18-24 насны 50 орчим залуус ирэв. Энэ үеэр ховор пүүзний үзэсгэлэн, худалдаа, дуудлага худалдаа, асуулт хариултын тэмцээн явагдсан юм. Асуулт хариултын тэмцээн маш сонирхолтой бөгөөд пүүз болон үйлдвэрлэгч компанитай холбоотой асуултууд байв. Тэмцээний ялагчийг “NIKE” фирмийн энэ зуны шинэ загварын пүүзээр урамшуулжээ.
Энэ цугларалтаас нийгмийн нэг сонирхол дор нэгдсэн хэсэг бүлэг залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нь ихээхэн ач холбогдолтой гэдэг нь харагдаж байлаа. Дашрамд дурдахад цугларалтын үеэр согтууруулах ундаагаар үйлчлээгүй юм.
Тус клуб нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 18-нд Facebook-т “Монгол Sneaker толгойтнууд” гэдэг нэртэй хуудас нээжээ. Уг хуудастаа шинэ гарсан пүүзний загваруудын зургийг оруулж, өмнөх загвараасаа хэрхэн өөрчлөгдсөн, хэчнээн тоо ширхгээр худалдаанд гарч байгаа, хуурамчаас нь ялгах зураг болон бичлэгийг олж байршуулдаг аж. Өөрөөр хэлбэл спорт пүүз сонирхдог залуустаа мэдээлэл өгөх зорилготой ашгийн бус байгууллага юм.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )