Лондон-2012 зуны Олимпын XXX наадамд оролцох Монголын боксын холбооны баг, тамирчдаа үдэх ёслолын ажиллагаа боллоо. Эх орноо төлөөлөн Лондонгийн олимпийн боксын төрөлд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, Н.Төгсцогт, ОУХМ Б.Түвшинбат нар оролцох юм. Эдгээр тамирчид болон багш, дасгалжуулагчдад өнөөдөр Лондон явах нислэгийн тийз болон биеийн тамирын хувцас хэрэглэлийг нь гардууллаа. Тамирчид маань маргааш эх орноосоо мордоно.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )