Нью-Йорк Никс багийн эзэн Жэймс Долан Жереми Линд Хьюстон Рокетсын тавьсан саналаас илүү санал тавихгүй шийдсэнээр Жереми Лин ирэх 3 жилд 25.1 сая доллараар Хюьстон Рокетст тоглохоор боллоо.
Хэдийгээр Никсчүүд Жереми Линг багтаа үлдээхийг хүсч 3 жилийн 16.13 сая доллар мөн 5 жилийн 28.75 сая долларын цалин санал болгож чадах байсан ч тэд эцсийн шийдвэрээ гаргаж түүнийг Хюьстонд өглөө.
Жереми Лин өөрийн твиттертээ энэ тухайгаа: Өнгөрсөн улирал намайг дэмжиж байсан Нью-Йорк хотын бүх фенүүддээ баярлалаа. Мөн "Хьюстон Рокетсын гишүүн болсондоо би маш их баярлаж байна гэж мэдэгджээ.
Тэгэхээр бид нэг зүйлийг мартаж болохгүй. Тэр бол Ази залуу. Мөн тэр дараагийн Яао Минг болох боломжтой. Хятадууд Яао Минд бүх оддын тоглолтын асуулгаар хэрхэн их санал өгч гараанд гаргаж байсан шиг хэрвээ Лин сайн байж түүний нэр бүх оддын тоглолтын санал асуулгад орох л юм бол тэр Полыг гүйцэж, 2013 оны бүх оддын тоглолтын гараанд гарах боломжтой боллоо.
Hiimori.mn
Сэтгэгдэл ( 0 )