Монгол түмэн дэнж хотойтол сайхан наадлаа. Нар хур тэгширсэн, зуншлага сайтай налгар өдрүүд шинэ арслан, шинэ мэргэн, хурдан хүлгийн тоосонд даруулж өнжицгөөлөө. Сайны хажуугаар саар бас дагалдаж ирдэг хойно сэтгэл багагүй эмзэглүүлэм үйл явдал өрнөснийг энд илүү дурдахыг хүсэв.
Хурдан морины уралдаан нэлээд хэдэн хүлгийн гарзтай, нэжгээд бяцхан үриийнхээ амийг зольсноор өндөрлөв. Монголчуудын уухайлдаг хурдан соёолонгийн түрүү магнайг авсан уяач баярласандаа бахардаж, эмч домчийн буянаар бай шагналаа гардахаар Төв цэнгэлдэхэд ирсэн гэх сураг дуулдсан. Жилдээ ганц тохиодог Үндэсний их баяр наадамдаа хүн малгүй “сойгддог” болохоор тэр биз... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...
Сэтгэгдэл ( 0 )