“Лондон-2012” зуны наадам болоход арав хүрэхгүй хугацаа үлдсэн. Урлаг, соёлын одод “Алтын төлөө хамтдаа” хэмээх шинэ дуугаар олимпод оролцох нийт тамирчдадаа бэлэг барьжээ. Энэхүү дууг “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Sweetymotion” хамтлаг, “Coke’n beat-2011” наадмын ялагч “Compass” хамтлаг, дуучин Маралжингоо нар хамтран дуулсан аж. 2008 оны олимпоос манай тамирчид олимпийн тэнгэрт эх орныхоо далбааг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлсэн нь Монгол хүн бүрийн магнайг тэнийлгэсэн баяр болсон. Тэгвэл энэ удаагийн олимпоос өмнөх амжилтаа бататгах нь дамжиггүй гэдэгт ард түмэн найдаж олимпийн наадмыг хоног тоолон хүлээж сууна.
Ц.Очгэрэл
Сэтгэгдэл ( 0 )