Лондонгийн олимпод зориулж олон улсын жүдогийн холбооноос энэ цаг үеийн шилдэг жүдочидын талаарх танилцуулгыг цувралаар гаргаж байгаа билээ. Энэхүү нэр хүндтэй танилцуулганд Монгол улсаас Дэлхийн аварга,Олимпийн хүрэл медальт Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хашбаатарын Цагаанбаатартын товч ярилцлага, барилдаануудын торгон агшинууд оржээ.
Олимпийн их наадамд оролцох Монголын нийт тамирчиддаа амжилт хүсэж алтан соёмбот далбаагаа Лондонгийн тэнгэрт олонтоо мандуулахын ерөөл дэвшүүлье.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )