”Амьтдын Парад” болно

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 23

“Зоо-олимп” нь Лондоны наадам эхлэх үеэр хөгжимчид, жүжигчдийн баярын тоглолтоор эхлэхээр төлөвлөсөн байна. Олимпын тугийг өргөх үеэр амьтдын парад болон уралдаан тэмцээний хамгийн хачирхалтай оролцогчдын цугларалт болох юм.

Зохион байгуулагчид “Извести”-д өгсөн ярилцлагадаа “Тэмцээнд Оросын янз бүрийн хот тосгоноос ирсэн амьтад оролцоно. Бид аюулгүй байдлыг сайтар сахин хамгаалсан. Мөн элдэв өвчин гарахаас сэргийлэх үүднээс малын эмч нарыг ажиллуулна” гэжээ.

Тэмцээн нь жоомны гүйлт, хулганы ав хийж, богино зайн гүйлтээр эхэлнэ гэж зохион байгуулагчид мэдэгджээ. Мөн өмхий хүрнүүд хонгил дотуур гүйх уралдаан, мэлхийн уртын харайлт гэх мэт сонирхолтой тэмцээнүүд болно.

Хамгийн хүчтэй “тамирчид”, “Титаны төлөөх тулалдаан” шувтаргын тэмцээнд өрсөлдөх гэнэ. Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтын үр дүнг зөв тааснаараа алдаршсан Жема эм илбэнх тэдний амжилтыг таахаар болжээ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top