Дэлхийн дугуйн спортын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Францын олон улсын “Тур де Франс” тэмцээнд Английн тамирчин Бредли Уиггинс түрүүлсэн нь тус тэмцээний түүхэнд "будант Альбон"-ы тамирчин түрүүлсэн анхны тохиолдол юм.
Уиггинс энэхүү тэмцээнд өөрийн нутаг нэгт Крис Фрум болон Италийн дугуйчин Винченцо Нибалийг ардаа орхиж чадлаа. Тус тэмцээний шагнал гардуулах ёслолын дараа 2016 оны дугуйн спортын ДАШТ-ийг Лондонд зохион явуулах болсныг зарласан нь Англичуудад давхар баяр нэмсэн юм.
“Тур де Франс “ тэмцээн нь 1903 оноос уламжлал болон явагдаж байгаа бөгөөд сүүлийн 20 гаруй жилээс аваргууд нь жинхэнэ “интернэйшнл” хэлбэрийг олж зөвхөн Францын бус АНУ, Испанийн дугуйчдаар эгнээгээ тэлсэн байна. Өнгөрсөн жил гэхэд л Австралийн Кэделу Ли Эванс аваргын титэмд хүрчээ.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )