Дэлхий дахин Лондонд хуран чуулж эв нэгдлийн баяраа тэмдэглэх цаг мөч ойртсоор тавхан хоног үлдлээ. Энэ сарын 29-нд албан ёсны нээлтээ хийж ирэх сарын 12-нд өндөрлөх олимпын ажиллагаатай давхцан манай оронд ч гэсэн бага олимп зохион байгуулахаар болжээ. Энэхүү олимпыг ирэх сарын 10-12нд буюу Лондонгийн олимпын сүүлийн өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулах юм. Олимпыг УИХ-ын гишүүн Х.Баттулгын санаачилгаар 2008 онд Баянхонгор аймагт бага олимпын бамбарыг буухиалж, дөрвөн жил тутамд уламжлал болгон зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн нь анхдагч болжээ. Энэ удаа тус аймгийн 20 сум, есөн багаас спортын 28 баг, 756 тамирчин есөн төрлөөр гурван өдрийн турш өрсөлдөх аж.
Чөлөөт бөх, жүдо хүүхдийн хөлбөмбөг гэх мэт спортын есөн төрөл тус бүрт медальтнуудыг тодруулж, багийн онооны нийлбэр дүнгээр эхний гурван байрны эздийг мөн шалгаруулах юм байна. Энэ жилийн бага олимпыг Монголын үндэсний олимпын хороо, Биеийн спортын газар, “Ардчилал сан” “Техник импорт нэгдэл”, “Женко” клуб, Баянхонгор аймгийн ЗДТГ, Баянхонгор аймгийг жишиг аймаг болгох хөтөлбөр, Баянхонгор аймгийн салбар хороод хамтран зохион байгуулж, 2008 оны уламжлал ёсоор говийн мазаалайг бэлгэ тэмдэг болгохоор болжээ.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )