ZINDAA.MN сайтын зүгээс өөрийн www.facebook.com/mongolfreezone page хуудсаараа дамжуулан нийт facebook хэрэглэгчдийн дунд улс төр, урлаг соёл, спорт гэх мэт нийгмийн бүхий л салбарын шилдгүүдийг тодруулах ард түмний санал асуулгыг явуулж эхэллээ.
Энэхүү шалгаруулалт нь ямар ч шүүгчийн амбицгүй, жинхэнэ ард түмний саналаар тодруулж байгаагаараа хамгийн шударга уралдаан гэж үзэж болохоор. Мөн facebook хэрэглээгээрээ "фэйсбүүк улс" болтлоо хөгжсөн манай орны хувьд тухайн салбарын шилдгийг олон нийтэд сурталчлах хамгийн шинэлэг арга хэрэгсэл болж байгаагаараа онцлогтой юм.
Шалгаруулалтыг 24 цагийн туршид явуулж байгаа ба өнөөдөр 16 цагт урлагийнхны дүнг бид мэдээлэх болно.
Цахим сонгуульдаа идэвхтэй оролцоорой, Монголын Фэйсбүүкчид ээ!
Сэтгэгдэл ( 0 )