“Баянхонгор бага олимп-2012” ирэх сарын 10-12-нд буюу Лондонгийн олимпийн сүүлийн өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулах гэж байгаа. Уг олимптой холбоотойгоор өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлажээ.
Энэ оны бага олимпод Баянхонгор аймгийн 20 сум, 9 багаас спортын 28 баг 756 тамирчин 9 төрлөөр гурав хоног өрсөлдөх ажээ. Тухайлбал, чөлөөт болон жүдо бөх, хүүхдийн хөлбөмбөг гэх мэт спортын есөн төрөл тус бүрд 1, 2, 3 дугаар байрыг шалгаруулж, багийн онооны нийлбэр дүнгээр эхний гурван байрын эздийг тодруулж урамшуулах юм.
Энэ жилийн олимпийн бэлгэ тэмдэг уламжлал ёсоор говийн мазаалай байх гэнэ. Тус бага олимпийн онцлог нь олимпийн бамбарыг аймгийнхаа сум бүрээр аялуулахад оршино.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )