“Бага олимп” олимпийн тамирчдаа дэмжинэ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 25

Баянхонгорын Бага олимп-2012 ирэх сарын 10-12-ны өдөр болох гэж байгаатай холбоотойгоор уралдааныг зохион байгуулагчид өнөөдөр 12 цагт “Монгол ньюс” мэдээлийн төвд хэвлэлийн бага хурал зарласан юм.

Уг бага олимп нь Баянхонгор аймгийн иргэдийн санаачилгаар уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа бөгөөд иргэдийн эрүүл амьдрах ёс, биеийн тамир, спортоор хичээллэх идэвхийг дэмжиж, урам зоригийг нь нэмэгдүүлэх, авьяастай өсөх ирээдүйтэй тамирчдыг нээн илрүүлэх зорилготой ажээ. Хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бага олимп нь олимпийн тамирчдаа дэмжих зорилготой бөгөөд "Бага олимпоос их олимпод" гэсэн уриатай. Энэ сарын 20-ны өдрөөс олимпийн бамбар аялж эхэлсэн бөгөөд аймгийн 20 сумаар аялж, ирэх сарын 9-ний өдөр Баянхонгор аймгийн төвд ирэх учиртай. Өмнөх жилүүдэд спортын есөн төрлөөр явагдаж байсан бол өдгөө 11 төрлөөр тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Тэмцээнд аймгийн хэмжээнд 30 баг, 800 орчим тамирчин оролцох аж.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top