"Лондон 2012" олимпын наадмын жүдо бөхийн тэмцээний сугалаа өнөөдөр болно. Манай улсаас жүдо бөхийн ерөнхий дасгалжуулагчаар О.Балжинням оролцох бол Х.Эрдэнэт-Од, М.Уранцэцэг, М.Бундмаа, Д.Сумъяа, Д.Төмөрхүлэг, Х.Цагаанбаатар, С.Ням-Очир болон бэлтгэл хангагч бусад тамирчид оролцоно.
Энэ сарын 28-нд Д.Төмөрхүлэг (эрэгтэй, 60 кг), М.Уранцэцэг (эмэгтэй, 48 кг), 29-нд Х.Цагаанбаатар (эрэгтэй, 66 кг), М.Бундмаа (эмэгтэй, 52 кг), 30-нд С.Ням-Очир (эрэгтэй, 73 кг), Д.Сумъяа (эмэгтэй, 57 кг) нар тус тус барилдахаар болоод байна. Харин өрсөлдөгчдийн сугалаа өнөөдөр тодорно.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )