Олимп үүрийн 04:00 цагт эхэлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 27

XXX дугаар Зуны олимпийн наадмны нээлт Лондон хотод оройн 21:00 цагт эхлэх бол манай  улсын цагаар 28-ны үүрийн 04:00 цагт  эхлэх юм. Эх орныхоо баг тамирчдыг дэмждэг, спортод хайртай хүн бүр энэ шөнө нойроо хагаслан олимпийн нээлтийг сэтгэл догдлон үзэх биз ээ. Улсынхаа далбаа, баг тамирчдынхаа жагсахыг харах бахархам байх нь мэдээж. Хэдхэн цагийн  дараа  дөрвөн жилийн турш бэлтгэлээ базаасан тамирчдын спортын их наадам эхэлнэ.
27 сая фунт стирлингээр зохион байгуулж байгаа “Лондон 2012” наадмын бэлтгэл ажил дуусч тамирчид,  улс орны төлөөллүүд бүгд  хүрэлцэн очсон байна.   

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top