“Лондон-2012” зуны XXX олимпийн наадам өнөөдөр нээлтээ хийх гэж байна. Олимпийн хөтөлбөр ёсоор эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн төрөл долдугаар сарын 25-нд эхэлсэн. Харин өнөөдөр Монголын баг тамирчдын тэмцээний салхийг байт харваачид хагалах юм.
Энэ удаагийн олимпод Монголын багаас байт харвааны төрөлд хоёр тамирчин оролцож байгаа. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОУХМ Ж.Гантөгс, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОУХМ Б.Урантунгалаг нар өрсөлдөх билээ. Тэгвэл, хуваарь ёсоор өнөөдөр эрэгтэй болон эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн урьдчилсан харваа Монголын цагаар 16.00 цагт эхлэнэ.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )