“Лондон 2012” Олимпын наадмаар дэлхийн өнцөг булан бүрээс цугларсан шилдгийн шилдэг тамирчид шинэ рекорд тогтоох тэр торгон агшинг дэлхий нийтээр амьсгаа даран хүлээж буй.
Олимп эхлэхийн өмнө наадмын зохион байгуулагчид тамирчдад тоо томшгүй олон бэлгэвчийг тарааж, урьд хожид байгаагүй рекорд тогтоогоод байгаа гэнэ.
Уг наадмыг зохион байгуулагчид нэг тамирчинд дунджаар 15 буюу нийт 150 мянган бэлгэвч тараажээ. 2008 оны Бээжингийн зуны Олимпын үеэр 100 мянган бэлгэвч тараасан байдаг. Олимпын наадмын үеэр бэлгэвч тараах моод 2000 оны Сиднейн Олимпоос эхлэн дэлгэрчээ.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )