Ж.Гантөгс 19 дүгээрт бичигдлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 27

Урьдчилсан харваанд нийт 64 тамирчин тус тус 72 сум тавих бөгөөд дундаа завсарлагатайгаар 36 сум харвадаг. Урьдчилсан харвааны дараагаар тамирчдыг оноогоор нь жагсааж, эрэмбэлсний дагуу нэгдүгээрт эрэмбэлэгдсэн тамирчин 64 дэх харваачтай, хоёр дахь нь 63, гурав дахь нь 62-той гэхчилэн дараагийн шатанд халз өрсөлдөх учиртай аж. Эхний тойргийн харваа долдугаар сарын 30-нд болно. 19 дүгээрт жагссан манай тамирчны тухайд эхний тойрогт 46 дугаарт бичигдсэн Энэтхэгийн Рахул Банержеетай өрсөлдөх болжээ.

Урьдчилсан харваанд БНСУ-ын тамирчид илүү амжилт үзүүлж, эхний гурван байрт бичигдээд байна.

Ийнхүү эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн чансаа тогтоох харваа болж, оноолт гарсан бол эмэгтэйчүүдийн төрлийн урьдчилсан харваа өнөөдөр 20.00 цагт эхлэх юм. Энэ төрөлд ОУХМ Б.Урантунгалаг цэц сорьно.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top