Өнөөдөр жудо бөхийн төрөлд 60 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ М.Уранцэцэг нар 16 цаг 30 минутаас барилдана. Энэ жил манай жудочид 10 дахь олимпдоо зодоглож байна. 2008 онд Монгол Улсын хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр Бээжингийн олимпоос Монголын үе үеийн жудочдын авч үзээгүй олимпийн аваргын алтан медалийг эх орондоо анх авчирсан. XXX наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр эхэлж, ирэх сарын гурванд өндөрлөх юм. Манай улсаас олимпийн аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр (-100 кг), хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар (66 кг), гавьяат тамирчин М.Бундмаа (52 кг), ОУХМ Д.Төмөрхүлэг (60 кг), С.Ням-Очир (73 кг), М.Уранцэцэг (48 кг), Д.Сумьяа (57 кг), Ц.Мөнхзаяа (63 кг), П.Лхамдэгд (-78 кг) зэрэг есөн жүдоч хүч үзнэ.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )