Монголын баг тамирчдын салхийг хагалж, Лондонгийн олимпийн талбарт өрсөлдсөн байт харвааны тамирчин, олон улсын хэмжээний мастер Ж.Гантөгс урьдчилсан харвааны 72 сумаа өчигдөр харвалаа. Дэлхийд чансаагаараа 33 дугаарт эрэмбэлэгдээд буй тэрбээр урьдчилсан буюу чансаа тогтоох харваанд 669 оноо авснаар 19 дүгээрт бичигдсэн юм.
Урьдчилсан харваанд нийт 64 тамирчин тус тус 72 сум тавих бөгөөд дундаа завсарлагатайгаар 36 сум харвадаг аж. Урьдчилсан харвааны дараагаар тамирчдыг оноогоор нь жагсааж, эрэмбэлсний дагуу нэгдүгээрт эрэмбэлэгдсэн тамирчин 64 дэх харваачтай, хоёр дахь нь 63, гурав дахь нь 62-той гэх мэтчилэн дараагийн шатанд халз өрсөлддөг юм байна.
Т.Ялгуун
Сэтгэгдэл ( 0 )