107 тамирчин сэргээш хэрэглэсэн болох нь тогтоогджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 28

Энэ удаагийн олимпод дэлхийн 205 орны 12.5 мянга орчим тамирчин 31 төрлийн спортоор 302 багц медалийн төлөө өрсөлдөнө. Эдгээр тамирчдыг Лондонд очихоос өмнө зургаан сарын турш шат дараатайгаар сэргээшийн шинжилгээ авчээ. Уг шинжилгээний хариуг Допингийн эсрэг олон улсын агентлагийн ерөнхийлөгч Жонн Фей энэ долоо хоногт олон иийтэд мэдээлсэн юм. Түүний хэлсэн мэдээлэл олон хүнийг цочроолоо. Учир нь шинжилгээний хариугаар 107 тамирчин сэргээш хэрэглэсэн болох нь тогтоогджээ. Иймд тамирчдын олимпийн наадамд оролцох эрхийг нь түдгэлзүүлэхээр болоод байгаа аж.

Т.Ялгуун

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top