Олимп-2012 нээлтийн баярын жагсаалд Саудын Арабын тамирчдын бүрэлдэхүүнд эмэгтэй тамирчид нь мусульманы үндэсний хувцастайгаа жагсаж яваа нь харагджээ. Тухайн орны хувьд анх удаа Олимпийн тэмцээнд бүсгүйчүүдээ оролцуулж байгаа юм байна.
Энэ удаа жү-до-д 2, 800 метрийн гүйлтэд 1, нийт гурван эмэгтэй тамирчин Олимпийн тэмцээнд хурд хүчээ сорих ажээ.
Саудын Араб, Бруней, Катар гэсэн энэ гурван орон түүхэндээ нэг ч удаа эмэгтэй тамирчдаа Олимпод оролцуулж байгаагүй аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )