Сүхбаатар аймгийн 70 жилийн ой, зүүн бүсийн хурдан морьдын уралдаанд зориулсан баяр наадамд Улсын заан Ч.Санжаадамба ес даван түрүүлжээ.
Барилдаанд Сүхбаатар аймгийн арслан Б.Батжаргал үзүүрлэж, хурц чимэг нэмэв. Аймгийн 70 жилийн ойд Улсын арслан Д.Азжаргал, Г.Эрхэмбаяр, Х.Мөнхбаатар, Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, Улсын заан Д.Бумбаяр, Ч.Батзориг тэргүүтэй 512 бөх барилдсан байна.
Ч.Санжаадамба заан энэ сарын 21-нд болсон “Архангайн шигшмэл хурд-2012” наадамд Улсын гарьд Ж.Бат-Эрдэнийг орхин түрүүлсэн юм.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )