Баруун бүсийн даншигт сумоч түрүүлжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 30

Баруун бүсийн хурдан морины уралдаан, Баян-Өлгий аймгийн баяр наадам  өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу долдугаар сарын 28-29-ний  өдрүүдэд  боллоо. Наадмын үндэсний бөхийн барилдаанд улсын заан Ц.Мягмарсүрэн, улсын харцага Ц.Содномдорж, Ө.Бат-Орших, А.Бямбажав, улсын начин Алтансүх, С.Багахүү нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосон бөгөөд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, аймгийн начин Б.Ганболд найм даван түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн начин Л.Цээсүрэн үзүүрлэж, аймгийн заан цолны эзэн болжээ. Шөвгийн дөрөвт Увс аймгийн Улаангом сумын харьяат, улсын харцага Ө.Бат-Орших, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын харцага Ц.Содномдорж нар шалгаран үлдсэн байна.

Харин шөвгийн наймд Говь-Алтай аймгийн харьяат, аймгийн арслан Б.Суманчулуун, Ховд аймгийн харьяат, аймгийн арслан Н.Батсайхан, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, сумын заан Н.Мустафа, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат сумын заан С.Баттулга /С.Мөнхбат аваргын төрсөн дүү/ нар үлдэж, С.Баттулга, Н.Мустафа нар аймгийн начин цол хүртжээ.

Сонирхуулахад, Баян-Өлгий аймгийн наадамд түрүүлсэн аймгийн начин Б.Ганболд нь Токүсэгава нэрээр мэргэжлийн сумо бөхөд барилдаж байсан бөх юм.

БАРИЛДААНЫ ДҮЙЗ:

Тавын даваа

1. Ө.Бат-Орших у.х - М.Еркебулан а.а
2. Ц.Содномдорж у.х - Ц.Адъяа а.н
3. Ж.Алтансүх у.н - С.Баттулга с.з
4. Н.Баярмагнай у.н - Б.Ганболд а.н
5. С.Багахүү у.н - Н.Мустафа с.з
6. Б.Суманчулуун а.а - Б.Серик а.з
7. Б.Баатарцол а.а - Л.Цээсүрэн а.н
8. Н.Батсуурь а.а - Н.Батсайхан а.а

Зургаагийн даваа

1. Ө.Бат-Орших у.х - С.Баттулга с.з
2. Ц.Содномдорж у.х - Н.Мустафа с.з
3. Б.Суманчулуун а.а - Б.Ганболд а.н
4. Н.Батсайхан а.а - Л.Цээсүрэн а.н

Долоогийн даваа

1. Ө.Бат-Орших у.х - Л.Цээсүрэн а.н
2. Ц.Содномдорж у.х - Б.Ганболд а.н

Наймын даваа

1. Л.Цээсүрэн а.н - Б.Ганболд а.н

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top