Ролан Гарросын тэмцээнд ялсан нэрт теннисчин Мария Шарапова олимпийн наадмын нээлтэд улсынхаа тугч болсон анхны эмэгтэй тамирчин юм байна.
“Лондон 2012 олимп миний хувьд маш чухал үйл явдал юм. Учир нь энэ бол миний оролцож байгаа хамгийн анхны олимп. Энэ том спортын наадамд бусад орны тамирчидтай туршлага солилцох маш сайхан боломж болж байна. Би их баяртай байна. Намайг тугчаар сонгосон гэдгийг би мэдээгүй байсан. Улсынхаа далбааг барьж явсан нь миний хувьд нэр төрийн хэрэг.
Намайг дэмждэг гэр бүл, найз нөхөд, эх орны минь болоод дэлхийн олон орны хөгжөөн дэмжигчиддээ би үнэхээр талархдаг. Улс орноо төлөөлөн олимпод оролцож байгаа нь надад найдвар, хүсэл эрмэлзэл хүлээлгэсэн явдал. Би их бахархаж байна” хэмээн тэрбээр сэтгүүлчид ярьсан юм.
ОХУ-ын тамирчдаас Лондон 2012 олимпоос медаль хүртэх найдлага тавьж байгаа тамирчдын тоонд Мария Шараповаг зүй ёсоор багтаагаад байна.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )