Жүдо бөхийн түүхэнд ялагчийг тодруулсны дараа дахин хэлэлцээд нөгөө талд ялалт өгсөн анхны тохиолдол “Лондон-2012″ олимпийн наадмын хоёр дахь өдөр гарав. Японы жудоч Дэлхийн аварга Масаши Эбинүма, Солонгосын тамирчин ДАШТ-ий хүрэл медальт Чо Жүн-Хо нар шөвгийн наймд таарч барилдан, 8 минутын турш бие биеэсээ үнэлгээ авч чадаагүй бөгөөд шүүгчдийн саналаар ялагчийг тодруулахад хөх талаас гарсан Солонгосын бөхөд туг өргөсөн юм. Гэвч үзэгчдийн уухайн дор шүүгчид шийдвэрээ дахин хэлэлцээд Японы бөхөд ялалтыг өгөв. Энэ хоёр бөх хоёулаа хүрэл медаль хүртсэн юм.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )