2012 оны Лондонгийн зуны олимп үргэлжилсээр байна. Өнөөдөр тоглох Монгол улсынхаа тамирчдын хуваарь:
16:30 цагаас ОУХМ Ц.Мөнхзаяа жүдо бөхийн 63 кг-ын жинд зодоглоно. Тэрээр эхний шатны урьдчилсан барилдаандаа ялалт байгуулж чадвал шигшээд тунаж үлдэх боломжтой болно.
Мөн усан спортын төрөлд оролцож буй А.Тамир 17:00 цагаас эрэгтэйчүүдийн 100 метрийн өврөөр даллах сэлэлтээр уралдах аж. Тэрээр "М-Си-Эс" группын ажилтан юм.
Харин Олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба 20:30 цагаас эрэгтэйчүүдийн 49 кг жинд, Дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ 21:30 цагаас эрэгтэйчүүдийн 64 кг жинд тус тус тулалдана.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )