ОУХМ Б.Түвшин­бат шөв­гийн 16-д шалгарлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 31

Олимпийн XXX наадмын хоёр дахь өдөр боксын 60, 69 кг-ын жингийн тулаан боллоо. Монголын ширэн бээлийтнүүдээс энэ удаагийн Олимпийн наадмын сал­хийг хагалж, Азийн АШТ-ий мөнгөн медальт, оюутны дэл­хийн аварга ОУХМ Б.Түвшин­бат эхний тоглол­тоо хийсэн юм. Тэрээр 69 кг-ын жинд тулалдаж эхний тойрогтоо Габоны 25 настай тамирчин Яннек Митоумбатай нударга зөрүүлэв. Манай тамирчин тог­лол­тын эхнээс илүүрхсээр гурван үед 17:4 (5:1, 6:1, 6:2)-өөр давамгайлснаар шөв­гийн 16-д шалгарлаа.

Б.Түвшин­бат дараагийн ту­лаа­наа Францын боксчин Алек­сис Вастинетэй найм­ду­гаар сарын 3-нд хийнэ. Түүнтэй тулал­дах Францын Вастине Бээ­жингийн Олимпийн хүрэл медалийн төлөөх тоглолтод манай тамирчин У.Мөнх-Эрдэнийг ялж байжээ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu