"Лондон-2012"-ын зуны XXX олимпийн наадмын боксын тэмцээнд эх орноо төлөөлөх Монголын хоёр дахь боксчин өнөөдөр эхний тулаанаа хийж, ялалт байгууллаа. Эрэгтэйчүүдийн 64 кг-ын жинд өрсөлдөж буй дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ эхний учраа болох Чехийн Зденек Хладекийг 20:12 (6-3, 7-5, 7-4) харьцаатай илүүрхэн, буулгаж авлаа. Тэрбээр наймдугаар сарын 4-ний 21.45 цагт /Монголын цагаар 5-ны үүрээр 04.45 цагт/ шөвгийн 16-д Мавританы боксчин Рикарно Колинтой тоглоно.
Т.Ялгуун
Сэтгэгдэл ( 0 )